🌟 Baatar (Бяцхан Баатар) — Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-10-16
Товчоор: Baatar.net нь зургаан гадаад хэлний сургалт болон 3–12 насны хүүхдийн «Бяцхан Баатар» горимтой.
Одоогийн вэбийн сургалтыг ашиглахад аккаунтаар нэвтэрнэ. Хүүхдийн аккаунт, профайлыг эцэг эх хариуцан үүсгэнэ.
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
- Профайлын мэдээлэл: нэр, нас, сонгосон горим болон аватар ашиглагдана. Бодит нэрийн оронд хоч ашиглаж болно. Сонгож оруулсан профайлын зураг серверт хадгалагдаж болно.
- Хүүхдийн профайл: эцэг эхийн оруулсан хочит нэр болон нас — хичээлийг насанд тохируулахад ашиглагдана. Зөвхөн төхөөрөмж дээр (эсвэл аккаунттай бол үүлэнд) хадгалагдана.
- Аккаунт: вэб дээр хэрэглэгчийн нэр + 4 оронтой PIN, өмнө нь бүртгүүлсэн Gmail + 4 оронтой PIN, эсвэл тохируулагдсан Google/Facebook нэвтрэлт ашиглана. Хуучин утасны бүртгэлийн мэдээлэл хадгалагдсан байж болно. Нэвтрэлт, профайл, ахиц, Premium эрхийг аккаунттай холбоно. PIN болон нөөц сэргээх кодыг серверт шууд текстээр биш, hash хэлбэрээр хадгална.
- PIN сэргээх хаяг: хэрэглэгч сонговол холбосон Google-ийн имэйл эсвэл кодоор баталгаажуулсан сэргээх имэйлийг хадгална. Үүнийг зөвхөн PIN сэргээх кодыг илгээхэд ашиглана.
- Сурлагын ахиц: дуусгасан хичээл, цуглуулсан од/шагнал, тоглоомын оноо.
- Нэргүй статистик: аппыг сайжруулах зорилгоор нэргүй хэрэглээний тоолуур. Хүүхдийн ямар ч хувийн мэдээлэл энэ статистикт ОРОХГҮЙ.
- 🎤 Микрофон (зөвхөн дуудлагын хичээлд): «Дуудлага» хичээлд хүүхэд үгийг чангаар хэлэхэд микрофон түр асна. Яриаг таних ажил нь төхөөрөмж дээрээ (эсвэл үйлдлийн системийн яриа таних үйлчилгээгээр) хийгддэг. Бид дуу хоолойг бичиж хадгалдаггүй, сервер рүү илгээдэггүй, хэнтэй ч хуваалцдаггүй — зөвхөн «зөв дуудсан эсэх» гэсэн үр дүн л гарна. Микрофоны зөвшөөрлийг хүссэн үедээ утасныхаа тохиргооноос хаах боломжтой.
2. Бид юу цуглуулдаггүй вэ?
- GPS байршил болон төхөөрөмжийн зургийн санг автоматаар цуглуулахгүй. Таны өөрөө сонгож байршуулсан профайлын зураг үүнд хамаарахгүй.
- Дуу хоолойн бичлэг — микрофон зөвхөн дуудлагын хичээлд түр ажиллана, бичлэг хадгалагддаггүй, илгээгддэггүй (1-р хэсгийг үзнэ үү)
- Утасны харилцагчид, мессеж, дуудлагын түүх
- Гуравдагч талын зар сурталчилгаанд зориулсан хувийн мэдээлэл
3. Мэдээллийг юунд ашигладаг вэ?
- Хичээлийг хүүхдийн насанд тохируулах
- Сурлагын ахиц, шагналыг хадгалж харуулах
- Нэвтэрсэн аккаунтын ахицыг төхөөрөмж хооронд сэргээх, профайлын session болон Premium эрхийг шалгах
- Аппын алдааг засаж туршлагыг сайжруулах
4. Гуравдагч этгээд
Бид хүүхэд болон эцэг эхийн мэдээллийг худалдахгүй, түрээслэхгүй. Аппыг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай үйлчилгээ (найдвартай cloud сервер, контент дамжуулах CDN, cookieless нэргүй аналитик)-тэй л хуваалцах бөгөөд хувийн мэдээлэл дамжуулахгүй. Аппын бүх ярианы аудио урьдчилан бичигдсэн (хиймэл оюун ухаанаар үүсгэсэн) — хүүхдийн дуу хоолой ашиглагддаггүй.
4.1. Google болон Facebook-ээр нэвтрэх
Эцэг эх / насанд хүрсэн хэрэглэгч хүсвэл baatar.net вэб дээр Google эсвэл Facebook бүртгэлээрээ нэвтэрч болно (заавал биш — Gmail + PIN-ээр нэвтрэх боломж хэвээр).
- Авдаг мэдээлэл: зөвхөн таны нэр, имэйл хаяг, профайл зургийн холбоос болон тухайн үйлчилгээн дэх таны бүртгэлийн дугаар (ID). Facebook-ээс зөвхөн
public_profile болон email зөвшөөрлийг хүснэ.
- Юунд ашигладаг: зөвхөн таны аккаунтыг үүсгэх, таныг таньж нэвтрүүлэх, аккаунтын нэр/зургийг харуулахад.
- Авдаггүй, хийдэггүй: найзуудын жагсаалт, нийтлэл, мессеж, зураг зэрэгт хандахгүй. Таны өмнөөс юу ч нийтлэхгүй. Google/Facebook-ийн нууц үгийг бид хэзээ ч харахгүй, хадгалахгүй. Нэвтрэх үеийн түр token-ийг зөвхөн баталгаажуулахад ашиглаад хадгалахгүй.
- Гарах: аппын «Аккаунтаас гарах» товчоор энэ төхөөрөмжөөс гарна — сурлагын ахиц аккаунтад хадгалагдсан хэвээр үлдэнэ.
- Устгах: аккаунт болон түүнтэй холбоотой мэдээллээ устгуулахыг хүсвэл аккаунт устгах заавар-ыг дагана уу. Мөн Facebook → Тохиргоо → «Апп болон вэбсайтууд» хэсгээс Baatar.net-ийн хандалтыг хүссэн үедээ цуцалж болно.
5. Зар сурталчилгаа
Аппад зар сурталчилгаа байхгүй, гуравдагч талын зар сүлжээ ашигладаггүй.
6. Эцэг эхийн хяналт ба эрх
- Эцэг эхийн PIN/асуултаар «хүүхдийн горим»-ыг түгжиж, хүүхэд аппаас гарахаас сэргийлнэ.
- Хүүхдийн бүртгэл болон профайлын мэдээллийг эцэг эх удирдана. Вэбийн бүртгэл эхлэх нэвтрэх дэлгэц дээр байрлана.
- «Бүх ахиц устгах» нь профайл, суралцах ахицыг цэвэрлэх үйлдэл; аккаунт болон төлбөрийн бүртгэл устгах үйлдэл биш. Аккаунтаа устгуулах бол тусдаа хүсэлт гаргана.
7. Хүүхдийн нууцлал
Хүүхдийн горимд эцэг эх аккаунт, профайлыг удирдах ёстой. Хүүхдийн профайлд шаардлагагүй хувийн мэдээлэл бүү оруулаарай. Мэдээлэл засах, устгах талаар доорх холбоо барих хаягаар хүсэлт гаргаж болно.
8. Мэдээллийн аюулгүй байдал
Бид мэдээллийг шифрлэлт, аюулгүй серверээр хамгаалдаг. Салбарын стандарт хамгаалалтыг хэрэгжүүлдэг.
9. Бодлогын өөрчлөлт
Энэхүү бодлогыг үе үе шинэчилж болно. Томоохон өөрчлөлт гарвал шинэчилсэн огноог хуудасны дээд талд харуулна.
10. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт, өгөгдөл устгах хүсэлт: bathaan1412@gmail.com
Вэб: baatar.net
Privacy Policy (English)
Baatar.net offers six-language learning and Little Baatar for children aged 3–12. The current web learning experience requires sign-in.
Account and profile data: username/PIN, older Gmail/PIN or configured Google/Facebook sign-in, legacy phone identities, an optional PIN-recovery address (the linked Google e-mail or a recovery e-mail confirmed with a code, used only to send PIN reset codes), profile name/age/mode/avatar, learning progress and Premium entitlement. A user-selected uploaded profile image may be stored on the server. PINs and recovery codes are stored as hashes, not plaintext.
Microphone (pronunciation lessons only): In the pronunciation lesson the microphone turns on briefly so a child can say a word aloud. Speech recognition runs on the device (or via the operating system's speech service). We do not record, store, transmit, or share any audio — only a pass/fail result is produced. The permission can be revoked at any time in device settings.
Device data: GPS, contacts and the photo library are not automatically collected. Images explicitly chosen for upload are different from automatic collection.
Children: Parents should manage child accounts and profiles. Resetting learning progress does not delete the account or payment records. Full account deletion requires a separate request through the instructions below.
Sign in with Google / Facebook (optional, web): If a parent or adult user chooses to sign in with Google or Facebook, we receive only their name, email address, profile picture URL and the account ID from that provider (Facebook permissions requested: public_profile, email). We use this solely to create the account, sign the user in and show the account name/picture. We do not access friends lists, posts, messages or photos, never post on the user's behalf, and never see or store the Google/Facebook password; the temporary sign-in token is used only for verification and is not stored. Users can sign out in the app at any time, revoke access in Facebook under Settings → Apps and Websites, and request deletion of the account and its data via the account deletion instructions.
Contact: bathaan1412@gmail.com
© 2026 Baatar (Бяцхан Баатар) · net.baatar.app · baatar.net